2018 оныг ахмад настанаа дэмжих жил болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2017-12-12 11:38:50
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг 2018 оныг "Амьдрах орчноо сайжруулж Ахмад настанаа дэмжих жил" болгон зарлалаа.
Нэрлэсэн жилийн хүрээнд ахмадуудад ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор 6 суманд ахмадын төв байгуулах, урлагийн наадам зохион байгуулна. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, ахмадын байгууллагуудтай хамтран санал авч хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн нэгтгэснээр ирэх онд хийх ажил батлагдах гэнэ.
Тус аймгийн хэмжээнд 11 мянга гаруй ахмад настан байдаг ба ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ахмадуудын үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүн бий болгох, ахмадуудын зөвлөх үйлчилгээнд тулгуурлан залуустаа мэргэжил арга зүйн мэдлэг олгох зэрэг арга хэмжээг хийж хэрэгжүүлэх ажээ.
Б.Гантуяа 

Холбоотой мэдээ