Орос болон Хятад ирээдүйн инновацийн хүрээлэн байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-18 19:52:06
БЭЭЖИН. /ТАСС/. Бээжин хотын шинжлэх ухааны хотхонд “Орос-Хятадын ирээдүйн инновацийн хүрээлэн” байгуулснаа ОХУ болон БНХАУ-ын холбогдох албаны хүмүүс зарласныг ТАСС агентлаг уламжлав. 

Өчигдөр Бээжингийн Чанпин дүүрэгт хүрээлэнгийн нээлтийн ёслол болсон байна. Хоёр улс хамтдаа шинжилгээ судалгааны хамтарсан төслүүд хэрэгжүүлэх ажээ.

Орос-хятадын бизнес инновацийн чуулга уулзалтын үеэр болсон хүрээлэнгийн нээлтийн ёслолд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны орлогч дарга Зян Жэнхуа, Хятад дахь Оросын ЭСЯ-ны шинжлэх ухааны зөвлөх Вячеслав Морогин, Оюуны өмчийн асуудал эрхэлсэн Холбооны албаны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Павел Спиц нар оролцсон байна. 

 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ