Шанхай "их хотын эмгэг"-т нэрвэгдэхгүйн тулд оршин суугчдынхаа тоог хязгаарлана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШАНХАЙ. /Ройтерс/. Хятадын санхүүгийн төв гэгддэг Шанхай хот “их хотын өвчин эмгэг”-т нэрвэгдэхүйн тулд 2035 он гэхэд хүн амынхаа тоог 25 саяар хязгаарлахаар болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Шанхай хотын захиргааны цахим хуудаст өчигдөр орой тавьсан мэдэгдэлд дурдсанаар, энэ арга хэмжээ нь тус хотын 2017-2035 оны мастер төлөвлөгөөний нэг хэсэг аж.
Тус хотын захиргаа мэдэгдэхдээ “2035 он гэхэд Шанхай хотын оршин суугчдын тоог 25 саяас, барилга байгууламж барих талбайг 3200 кв.км-ээс давуулахгүй” гэжээ.
Агаарын бохирдол, замын түгжрэл болон боловсрол-эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжгүй байдал үүсэх зэрэг “их хотын өвчин эмгэг”-ээс холуур өнгөрөхийн тулд ийм арга хэмжээ авч байна гэж тус хотын холбогдох албаны хүмүүс ярьжээ.
“Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, 2015 оны сүүлчээр Шанхайн байнгын оршин суугчдын тоо 24.15 сая байсан юм.

Г.Доржханд