Малын тоо урьдчилсан тооллогын дүнгээр 167,9 мянган толгойгоор өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
byambasuren@montsame.mn
2017-12-26 15:48:33
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Статистикийн хэлтсийн мэдээллээр энэ оны 12 сарын 26-ны байдлаар  мал тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймаг 3448,3 мянган толгой мал тоолуулсан байна. Үүнээс тэмээ 25542, адуу 132086, үхэр 200598, хонь 1324052, ямаа 1766297 толгой мал тус тус тоолуулжээ.
Мал тоог урьд онтой харьцуулахад 167,9 мянган толгойгоор буюу 51, хувиар таван төрөлдөө өссөн дүн гарч байна.
Урьдчилсан дүнгээр хамгийн олон мал тоолуулсан сумдаар Манхан 296,6,Мянгад 263,9, Булган 258,5,Чандмань 254,7 малтай болж тргүүлж байна.Дарви сум 4,0,Манхан 1,7,Чандмань 25,8,Эрдэнэбүрэн сум 4,6, Жаргалант 2,3 мянган толгойгоор мал буурсан байна. Харин бусад 12 сум дүнгээрээ өссөн дүн гараад байна.
                                                                                                                                             А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ