Сумдад шалган туслах баг ажиллав

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 21:04:58

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон агентлагийн дарга, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй  шалган туслах баг сумдад  ажиллав.

Ажлын хэсгийнхэн 11 дүгээр сарын 09-нд Хатанбулаг сумын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгаж Сулинхээрийн хилийн  отрядын албан хаагчидтай уулзан аймаг орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, эрүүл мэндийн туслах үйлчилгээнд нэн шаардлагатай 13 сая төгрөгийн  тоног төхөөрөмжийг гардууллаа. Шалган туслах баг 11 дүгээр сарын 18-ныг хүртэл Хөвсгөл, Даланжаргалан, Айраг Иххэт, Мандах, Дэлгэрэх, Алтанширээ  зэрэг суманд ажиллаж улсын болон Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудтай танилцаж зарим зөвлөмж, чиглэлийг өгсөн байна.

Хөвсгөл сум энэ жил цагдаагийн байр, эмийн сангийн байр, ус цаг уур орчны шинжилгээний станц, сургуулийн засвар гэх мэт бүтээн байгуулалт хийсэн бол Айраг сум шинэ сургууль барьж, дулааны зуухаа  шинэчилсэн аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ