Үс засуулбал эд мал арвидна

ЛАВЛАГАА
mn_tuul@montsame.mn
2018-01-01 12:51:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвлийн дунд хар хулгана сарын таван шар мэнгэтэй харагчин могой өдөр.

Аргын тооллын 1 сарын 1, Сумъяа гараг. Билгийн тооллын 14, Хэрцгий охин одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Холбоотой мэдээ