Оффшор бүс дэх данс, компаниа хаах хугацаа дууссан ч бас боломж олголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Оффшор бүс дэх данс, компаниа хаах хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Монгол Улсын Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор батлагдсан Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэ талын үйл ажиллагаагаа 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөр зогсоож, энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт 2018 оны хоёрдугаар сарын 4-ний дотор мэдүүлэх зохицуулалттай байга ань бас л боломж олгосон хэрэг юм.
Энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өнгөрөгч оны 4 дүгээр сарын 13-нд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд мөнгөн хөрөнгө байршуулах, данс эзэмших, хуулийн этгээд үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгө өмчлөхийг хуулиар хориглосон. Оффшор бүс нутагт ямар бүс нутаг хамаарах вэ гэдгийг Засгийн газрын тогтоолоор батална гээд хуулинд өөрчлөлт орсон. Үүнтэй уялдуулан өнгөрсөн 8 дугаар сарын 31-нд Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор оффшор бүсэд 49 улс орныг багтаасан жагсаалт баталсан. Энэ тогтоол АТГ-т 10 дугаар сарын 4-ний өдрөөс албажиж ирсэн. Тэгэхээр хуулиараа 2017 оны 10 дугаар сарын 4-нөөс хойш гурван сарын хугацаанд 49 оффшор бүс нутагт мэдүүлэг гаргагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд мөнгөн хөрөнгөө татах, дансаа хаалгах, хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх зэргээр оффшор бүс дэх хөрөнгөө татах ёстой. Энэ гурван сарын хугацаа энэ сарын 4-нд буюу маргааш дуусгавар болж байна. Тиймээс хугацаа нь дуусч байгаа шүү гэдэг зөвлөмж чиглэлүүдээ бүх яам, агентлаг, орон нутаг руу хүргүүлсэн. Хуулийн хугацаа дууссан ч, энэ хугацаанд оффшороос мөнгөн хөрөнгөө татсан холбогдох албан тушаалтнуудад дахин 30 хоногийн хугацаа өгч байгаа. Энэ нэг сарын хугацаанд оффшор бүсээс хөрөнгөө татсан тухайгаа АТГ-т мэдэгдэж бүртгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл 2018 оны 2 дугаар сарын 4-ний дотор АТГ-т эд хөрөнгөө татсан тухайгаа мэдэгдэж бүртгүүлнэ. Олон нийтийн дунд оффшор бүсэд хөрөнгөтэй гэж дуулиан дагуулж байсан хүмүүсийн хөрөнгөө байршуулсан улс энэ жагсаалтад байхгүй байна, Монголчууд төдийлөн зорчдоггүй бүс нутаг байна гэсэн гомдлууд иргэдийн зүгээс их гарч байсан. Тиймээс оффшорын 49 бүс нутагт өнгөрсөн 12 дугаар сарын 6-ны Засгийн газрын 326 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл офшшор бүсэд 15 улсыг шинээр оруулсан. Тухайлбал, Монголчуудын ихээр зорчдог Хонконг, Сингапур, Швейцарь, Макао, Малайз зэрэг 15 улс багтсан. Энэ бүс нутгуудад оффшор данстай иргэд Засгийн газрын тогтоол батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд оффшор бүс дэх дансаа хаах ёстой. Өөрөөр хэлбэл 2018 оны 3 дугаар сарын 6-нд хугацаа нь дуусна. Хэрвээ заасан хугацаанд өөрийн болон хамаарал бүхий этгээд болох эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой этгээдүүд дээрх бүс нутгуудад данс эзэмшсэн, түүнийгээ АТГ-т мэдүүлээгүй бол хуулиараа нийтийн албан тушаалтан албан тушаалаасаа халагдах хүртэл хуулийн хатуу зохицуулалттай. Тиймээс мэдүүлэг гаргагч нар энэ асуудалд маш их ач холбогдол өгөх ёстой. Тэдэнд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.10 дугаар зүйлийн хоёрт зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.10.2-т “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байгаа юм. Энэ хууль батлагдахаас өмнө оффшор бүсэд хууль ёсны дагуу данс, компани эзэмшиж байсан бол хуулийн дагуу ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэггүй байсан. Одоо ямар ч тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгасан нь энэ. Тэр ч бүү хэл иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн ИХТ-ийг эгүүлэн татах, томилогддог албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх бүрэн боломж бүрдсэн. Хуулийн хугацаа дуусаагүй, АТГ-т мэдэгдэх сүүлийн хугацаа хоёрдугаар сарын 4-нд дуусах учраас одоогоор хэдэн хүн оффшор дансаа хаасан эсэх талаар нэгдсэн тоон мэдээлэл гарах болоогүй байна. Хуулийн хугацаа дууссаны дараа АТГ-аас энэ талаарх мэдээллийг хүргэх боломжтой. АТГ-аас албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг иргэдээс ирсэн гомдол мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгадаг. Мөн оффшор бүс нутагт данстай эсэх талаар холбогдох хяналт шалгалт хийж байгаа. Шаардлагатай гэж үзвэл АТГ-аас мэдээлж болно. Учир нь хуулиараа энэ асуудал олон нийтэд нээлттэй мэдээлэгдэх ёстой байдаг" гэсэн албан тодруулга өгөөд байна.

Ж.Батсайхан