Авто замын засвар арчлалтыг “Ялгуусан” ХХК хийхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-19 11:03:37

Ашиглалтад ороод гурван жил гаруйн нүүр үзэж байгаа Улаанбаатар Мандалговь, Мандалговь Даланзадгад чиглэлийн авто замын засвар, арчлалтыг Улаанбаатар хотын “Ялгуусан” ХХК хариуцан ажиллахаар боллоо.

Урьд нь авто замын засвар арчлалтын аж ахуйн нэгж байгуулахаар орон нутагт тендэр зарлах тухай яригдаж байсан ч тендэрийг орон нутаг бус Зам тээврийн яам зарлахаар болж, замын засвар арчлалтыг Төв аймгийн “ Төв АЗЗА” ТӨХК- д түр хариуцуулаад байжээ.

“Ялгуусан” ХХК Улаанбаатар Мандалговийн 103 км, Мандалговь Даланзадгадын 254 км авто замыг хариуцан засвар арчлалтыг хийнэ.

 Зам Тээврийн хөгжлийн төвийн захирал Б. Мандат, “Төв АЗЗА” ТӨХК – ийн дарга Н.Баярмагнай, “Ялгуусан” ХХК- ийн захирал Л. Санжаадорж, Дундговь аймгийн ЗДТГ- ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж. Нармандах нар байлцан өчигдөр авто замыг “Ялгуусан” ХХК- д хүлээлгэн өгөв.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ