Хялганат тосгон үйлдвэржүүлэх чиглэл баримталж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-14 18:26:50
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хялганат тосгоны иргэд аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 42.5 сая төгрөгийн санхүүжилтээр зөгийн аж ахуй, сүү цагаан идээ боловсруулах цех, сум хөгжүүлэх сангийн 40 сая төгрөгийн зээлээр мод үржүүлэх үйлдвэр, модон сийлбэрийн цех, авто засвар газар байгуулан ажиллаж байна.
-Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй эрхлэгчид нэмэгдэж иргэд ажилтай орлоготой болж, өрхийн амьжиргаа дээшлэн үйл ажиллагааны бааз суурь бэхжиж, цар хүрээ нь өргөжсөн байна. Иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдэд төсөл хөтөлбөрийн талаар цаг тухайд нь нээлттэй зарлан чиглэл бүрт нь тохирсон зээлд хамруулан ажлын байр бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн ажиллахад анхаарч ажилласан. Цаашид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ихээхэн хэмжээний зээлийг бодлогоор дэмжих, үйл ажиллагааг нь тогтворжуулах цар хүрээг нь өргөтгөн үйлдвэржүүлэх чиглэл рүү шилжүүлэхийг зорьж байна гэж Хялганат  тосгоны Захирагч Б.Ууганбаяр ярилаа.

Тус тосгон ой модны аж ахуй, үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдаж байсан бөгөөд одоогоор 3000 гаруй хүн ам оршин суудаг суурин юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ