Багдад хотод болсон дэлбэрэлтэд олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-15 17:18:41
ТАСС. /МОСКВА/. Иракийн нийслэл Багдад хотын төв хэсэгт 2 удаа дэлбэрэлт болсны улмаас 38 хүн амь үрэгдэж, 105 хүн шархадсан талаар “Ассошиэтэд пресс” агентлаг мэдээлэв.
 
Телевизийн "Аль-Арабиа" сувгийн мэдээлснээр, Багдад хотын Эт-Тайаран талбайд 2 удаа дэлбэрэлт болсны нэгийг нь амиа золиослогч террорист этгээд үйлджээ.

Одоогоор тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хэт даврагчдын бүлэглэлүүдээс нэг нь ч хариуцлага хүлээгээгүй байна.
 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ