Монголын Үндэсний аудитын газрын төлөөлөгчид Кувейтэд айлчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-19 18:28:48

КУВЕЙТ. /KUNA/. Кувейтийн Аудитын төрийн товчооны даргын үүрэг гүйцэтгэгч Адел аль-Сарави лхагва гарагт Ерөнхий аудитор А.Зангад тэргүүтэй Монголын Үндэсний аудитын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Аудитын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хоёр тал хэлэлцлээ гэж Аудитын төрийн товчоо мэдэгдсэн байна.

Кувейтэд гурван өдрийн айлчлал хийж буй Монголын төлөөлөгчид Аудитын төрийн товчооны ашиглаж байгаа орчин үеийн технологитой танилцаж, Кувейтийн Үндэсний ассамблейгаар зочлох ажээ.

Кувейт болон Монгол Улс 2001 онд аудит болон сургалтын салбарт хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ