СӨХ-д хариуцсан газрынхаа цасыг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-01-16 18:20:14
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн хэмжээнд 39 Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг. Тэд өнгөрсөн 7 хоногийн төгсгөлд нэгдсэн уулзалт хийж, энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн байна. Хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх үүрэг даалгавар нь өөрсдийн хариуцсан зам, талбайн цас мөсийг цэвэрлэх ажлыг эхлүүлэхийг сануулжээ.

Энэ дагуу аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэн Г.Гэрэлтуяа, Аймгийн Сууц өмчлөгчдийн холбооны тэргүүн Х.Дагвадорж нар СӨХ-ны цас цэвэрлэгээний ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Өнөөдрийн байдлаар Дархан сумын 11 дүгээр багийн “14”, “Идэр” СӨХ, Дархан сумын 10 дугаар багийн “Хатантуул”СӨХ, Дархан сумын 12 дугаар багийн “Сэлэнгэ- 4” СӨХ-ууд цас цэвэрлэгээндээ гарсан байна. 
Хүйтний улирал эхэлж халтиргаа гулгаа үүссэн энэ үед дан ганц СӨХолбоод цас цэвэрлэгээг хариуцуулах биш харин тухайн багт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд ч мөн өөрийн эзэмшлийн 50 метр газрынхаа цасыг цэвэрлэх хэрэгтэй байгааг захирагчийн албаны мэргэжилтэнд СӨХ-ны тэргүүнүүд хэлж байлаа.

 
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ