Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-01-17 16:41:20
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгт иргэн бүрийг хамруулъя” сарын аяныг Шарын гол аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран нэгдүгээр сарын 8-наас эхлүүлжээ.

Сарын аяны эхний шатанд иргэд рүү чиглэсэн сургалт явуулсан бол хоёр дахь шатанд нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 16-наас эхлэн Эрүүл мэндийн төвд зохион явуулж байна. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр аймгийн нарийн мэргэжлийн 11 эмч үзлэг шинжилгээ хийх юм. 

Сумын хүн амыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамруулж халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, илэрсэн өвчлөлийг бүртгэл мэдээллийн сан үүсгэж хяналтад авч эмчлэн эрүүлжүүлэх, зөв дадал хэвшлийг иргэдэд олгоход энэхүү өдөрлөгийн гол зорилго оршиж байгаа юм. Өдөрлөгийн үеэр дотор, мэдрэл, сэтгэц, уушги нүд чих, хамар хоолойн урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулахын зэрэгцээ захын судсанд сахар тодорхойлох, В,С вирус, ДОХ, БЗДХ, Рентген шинжилгээ, Түрхцийн шинжилгээг авчээ. 
Сумын иргэд заавал Дархан, Улаанбаатар хотыг зорилгүй өөрийн сумандаа энэхүү нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаадаа баяртай байсан юм.
2018 оны нэгдүгээр сарын 8-наас эхэлсэн энэхүү сарын аян хоёрдугаар сарын 8-нд дуусах юм. Харин нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогооны нээлттэй өдөрлөг нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдана. Шарын гол суманд нийтдээ 8300 гаруй иргэн оршин суудаг.
 
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ