Хэмжээгээрээ дэлхийд тавд орох том алмаз Африкаас олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Хэмжээгээрээ дэлхийн хамгийн том үнэт чулуунуудын 5-д тооцогдох алмаз Лесотогийн Вант Улсад байрлах “Летсенг” уурхайгаас олджээ. Энэ алмаз нь тухайн орд газраас олдож байсан хамгийн том алмаз аж.
“Летсенг” уурхайг эзэмшдэг “Gem Diamonds” компани уг алмазыг 40 сая ам.доллароор үнэлж байна. 910 каратын, өнгөгүй, IIa төрөлд хамаарах алмаз эрдэнэ нь бараг л хольцгүй аж. Байгальд ийм төрлийн алмаз 2-оос ихгүй хувийг эзэлдэг байна.

Э. Аянзаяа