Иргэн Б.Дашзэвэгт хүчирхийлэхийг завдсан хэргээр 9 жил хорих ял оноов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Насанд хүрээгүй охин хүүхдийг хүчирхийлсэн хэргүүд сүүлийн үед олон нийтийг цочроож байгаа. Хуулийн заалтыг өөрчилж энэ хэрэгтэй холбогдогчдод оннох шийтгэлийг чангатган ноцтой, хүнд хэрэг үйлдэгчдийг цаазлах тухай ч яригдаж буй үед хөрш айлынхаа долоон настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэх хэрэгт холбогдсон иргэн Б.Дашзэвэгийг шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үдэш болтол үргэлжиллээ.
Товлосон цагаасаа 30 минут хоцорч эхэлсэн уг хурал 6 цаг орчим үргэлжилж, шүүхээс Б.Дашзэвэгт 9 жилийн хорих ял оноосон шийдвэр гарсан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “бага насны хүүхдийг хүчиндэх” гэж зааснаар 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болов. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татаж, нэг сарын хугацаанд саатуулаад байсан. Батлан даалтад гараад удаагүй байхдаа бие нь муудаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тэрбээр өөрийн биеэр шүүх хуралд оролцож, шүүхийн шийдвэрээр хоригдох болов.
Ж.Батсайхан