Мөсний баяр зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-19 14:12:53
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт "Мөсний баяр-2018" арга хэмжээг  зохион байгуулах  ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтохоор ахлуулан байгууллаа. Мөсний баяр ирэх 3-р сарын 3,4-ы өдрүүдэд Хатгал тосгоны "Доод модот" буланд болно.
Энэ жилийн хувьд Мөсний баярын арга хэмжээ амралтын өдөр таарч байгаа учраас өмнөх жилээс олон иргэд ирэх боломжтой гэж үзэн гадаад дотоодын жуулчид, аялагчдад зориулсан уралдаан тэмцээнийг олон явуулахаар төлөвлөж байгаа гэнэ. 2017 онд Мөсөн хотхоныг 30 сая төгрөгөөр хийж байсан урчууд энэ жил 50 орчим сая төгрөгөөр хийх санал хүргүүлсэн учраас орон нутгийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах талаар ажлын хэсэг ярилцаж байна.
Сүүлийн жилүүдэд  "Мөсний баяр"-ыг Аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо зохион байгуулж байсан бол энэ жилийн хувьд Хөвсгөл аймаг бие даан зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэллээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ