МСҮТ-ийн сурагчид гэнэтийн ослын даатгалд хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн дүрэм”-ийн 3.9-д “Суралцагсад эрүүл мэнд, амь нас, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байна” гэж заасны дагуу тус сургуулийн 243 сурагч “Ард Даатгал” ХХК-тай нэг жилийн хугацаатай гэрээ байгууллаа.
Гэнэтийн ослын даатгалын мэргэжилтнүүд энэ сарын 18-ны өдөр сурагчдад гэнэтийн ослын даатгалтай холбоотой сургалт зохион байгуулж, сурагчид учирсан хохирлын хэмжээгээр нөхөн төлбөрийг 100 хувь хүртэлх авах нөхцөл бүхий гэрээг байгууллаа. Ингэсэнээр суралцагчдын аюулгүй байдлыг хангах, даатгалын тухай ерөнхий мэдлэгтэй болох, гэнэтийн учирч болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдынг хамгаалах зэрэгт илүү мэдлэгтэй болж байна гэж аймгийн МСҮТ-ийн нийгмийн ажилтан Ц.Золзаяа онцоллоо.
Мэргэжлийн сургуулиудын хувьд анх удаа нийт суралцагчидаа даатгуулсан тохиолдол энэ юм. Сурч буй мэргэжлээс шалтгаалан гэмтэж бэртэх тохиолдлууд цөөн гардаг, зам тээвэр болон бусад нөхцлүүдээс үүдэн бэртэж гэмтэх, хөдөлмөрийн чадамжаа алдсан тохиолдолд даатгалын сангийн нөхөн төлбөр авах юм.

Л.Отгонбаатар