Цаг агаарын байдлаас шалтгаалан загасчлалын тэмцээнийг хойшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-21 15:28:56
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 27, 28-нд болох товтой байсан "Биндэръяа хөх нуурын цом 2018" загасчлалын тэмцээнийг хойшлууллаа.
Монгол улсын хэмжээнд энэ сарын 26, 27, 28-ны үеэр нутгийн төв болон Алтай хангай нутаг нэн ялангуяа Баянхонгор аймгийн Заг, Байдагийн голын сав дагуу хөрсөн дээрээ 40-50 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаагаас үүдэн тэмцээнийг хойшлуулжээ.
Ийнхүү цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн Загасчлалын тэмцээнийг хоёрдугаар сарын 23, 24-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. 
                                                                                                            Б.Мөнхзул
Холбоотой мэдээ