Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-22 17:56:58
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх анхааруулгыг нийт уяачдад өгч байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 тоот тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-нд “Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах”-ыг хориглох заалт орсны дагуу анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргэж байгаа юм.
Хэрэв хурдан морины уралдаан зохион байгуулж, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул эрсдэл учруулсан тохиолдолд уралдаан зохион байгуулсан уяачдын холбоо, иргэд өөрсдөө хариуцлага хүлээхийг сануулжээ. Өвөрхангай аймагт хурдан морь унаач хүүхдийн тоо 2016 онд 926 байсан бол 2017 онд 1148 болж нэмэгдсэн байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ