Осол гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-01-22 18:37:50
Дархан-Уул /МОНЦАМЭ/.“Осол гэмтлээс хамтдаа сэргийлье” сэдэвт өдөрлөгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд  Дархан сумын 1-3 дугаар багийн иргэдэд танхимын мэдээлэл хийжээ.

Тус өдөрлөгөөр Онцгой байдлын газраас “Угаарын хий түүнээс урьдчилан сэргийлэх”, “Гэр байрны галын аюулгүй байдлыг хэрхэн хангах”, Замын цагдаагийн газраас “Авто ослоос урьдчилан сэргийлэх”, Эрүүл мэндийн газраас “Осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх”, “Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтлээс сэргийлэхэд эцэг эхийн үүрэг” зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017 онд осол гэмтэл, гадны шалтгаант бэртэл гэмтлийн өвчлөл 1872 бүртгэгдэж мөн нийт түргэн тусламжийн дуудлагын 5,7 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байна. Иймд иргэд олон нийтэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн тасаг хамтран зохион байгуулжээ.

Дэлхий дээр осол гэмтлийн улмаас жил бүр 5 сая гаруй хүн амь насаа алдаж 600 сая гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн статистик мэдээгээр осол гэмтлийн улмаас нас барах нь хүн амын нас баралтын шалтгааны 3 дугаарт, осол гэмтлийн өвчлөл нь хүн амын өвчлөлийн 5 дугаарт орж байна.
 
Л.Отгонбаатар


 
Холбоотой мэдээ