Хөдөөгийн залуус чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 14:38:21

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Залуучуудын холбооноос "Залуу нас- Оргил цаг" чуулга уулзалтыг  зохион байгууллаа.

Чуулганаар  сумын залуучуудын холбоо бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилж шинэ тэргүүнээр М.Мөнхтулгыг сонгож цаашид хийх ажлынхаа талаар ярилцсан байна. Ялангуяа залуучуудад хандсан бодлого үйл ажиллагаа сумдад ихээхэн үйгүйлэгддэг төдийгүй сум аймгаас зохион байуулж буй ажил зөвхөн төв  суурин газарт л болдог, багууддаа хандсан үйл ажиллагаа цөөхөн буй талаар чуулганд оролцогсод өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Хөдөөгийн залуусын үйл ажиллагааг сумын ИТХ, ЗДТГ, Дорноговь аймгийн Залуучуудын холбоо, аймгийн Залуучууд хөгжлийн төвийн дэргэдэх “Залуу манлайлагч” клубынхан дэмжиж оролцсон аж. Дашрамд дурдахад аймгийн Залуучууд хөгжлийн төвийн дэргэдэх “Дорноговь залуу манлайлал” клубынхан сумын залуустай  уулзаж өөрсдийн хийсэн бүтээлч ажил, сайн туршлагаа хуваалцжээ. Тэд өнгөрөгч онд аймгийнхаа  Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг тохижуулсан бол энэ жил “Хүүхдэд ээлтэй нийтийн тээвэр” зэрэг нөлөөллийн ажил цөөнгүй хийсэн байна.    

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ