Дарангуйлагч болчихвол өөрийг нь буудаарай гэж тушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-23 13:01:30
МОСКВА. /РИА Новости/. Үндсэн хуулиа зөрчин, засгийн эрх барих хууль ёсны хугацаагаа хэтрүүлбэл өөрийг нь буудахыг Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте цэргийнхнээс хүссэн тухай “РИА Новости” агентлаг мэдээлэв.
 
Тэрбээр хэлэхдээ “Хэрвээ би засгийн эрх барих хууль ёсны хугацаагаа хэтрүүлж, дарангуйлагч болохоор шийдвэл тоглоом ч үгүй намайг буудаарай. Ядаж л ганц хоног хэтрүүлдэг юм бол Филиппиний Зэвсэгт Хүчин болон цагдаагийн газар үндсэн хуулиа дагаж мөрдөөсөй хэмээн хүсч байна. Үндсэн хуулийг хамгаалах нь цэрэг, армийн ариун үүрэг мөн” гэж Р.Дутерте цэргийн баазад айлчлах үеэрээ мэдэгджээ.  
 
2022 онд төрийн тэгүүнээр ажиллах бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа засгийн эрхэнд суух хугацаагаа сунгахаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар завдаж байна гэсэн цуурхалтай холбоотойгоор тэрбээр ийнхүү мэдэгдсэн бололтой юм гэж "Rappler" цахим хуудас мэдээлсэн байна.
 
Э. Аянзаяа  


Холбоотой мэдээ