Малчдын зөвлөлгөөн, поло, хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-25 11:42:28
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж тус аймгийн зарим суманд шүлхий өвчин гарсантай холбогдуулан ирэх гуравдугаар сарын 01-нийг хүртэл аймгийн хэмжээнд малчдын зөвлөлгөөн, поло, хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох шийдвэрийг энэ сарын 23-нд гаргалаа.
Учир нь тус аймгийн Даланжаргалан, Эрдэнэ суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан бөгөөд өвчний голомт одоог хүртэл арилаагүй байна. Эрдэнэ суманд нийт 152 бог, бод, Даланжаргалан суманд есөн үхэр шүлхийгээр өвчилснийг албаныхан устгажээ.
Мөн өвчний голомт бүхий газраас нүүж өөр аймгийн нутагт отор хийх, мал сүргээ бусдын малтай нийлүүлэхгүй байх, хольж солихгүй байх, өвчний голомттой газраас худалдаа арилжаа хийхгүй байхыг анхааруулав.
Өвчин гарсан дээрх сумдад байнгын өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Онцгой, мал эмнэлэг болон орон нутгийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ