Курдуудад зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /ТАСС/. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган АНУ-ын Ерөхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа “Ардчилсан холбоо” нам болон “Ардын өөрийгөө хамгаалах хүчин”-ий отрядуудын сирийн курдуудад зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг уриалжээ. Энэ тухай “Turkiye” сонин мэдээлэв.
Тус сонины мэдээлснээр, талууд мөн Африн хотод Туркийн Зэвсэгт хүчний явуулж буй “Чидун жимсний модны мөчир” ажиллагааны явц болон Сири дэх нөхцөл байдлыг бүхэлд нь авч хэлэлцжээ. Түүнчлэн хоёр улсын ерөнхийлөгч Сирийн хямралыг шийдвэрлэхийн тулд нягт харилцаа холбоотой байхаар тохиролцжээ.
АНУ-ын Сирийн курдуудыг дэмжиж байгаад Турк улс нэлээд санаа зовж байгаа юм. Сирийн “Ардын өөрийгөө хамгаалах хүчин”-ий отрядуудад зэвсэг нийлүүлснээрээ АНУ-ын эрх баригчид алдаа хийж байна гэж Туркийн эрх баригчид нэг бус удаа мэдэгдэж байгаа юм.

Э. Аянзаяа