Зээрээс шинжилгээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн нутагт 70 гаруй жилийн дараа Булган аймгийн нутгаар дамжин зээрийн сүрэг орж ирсэн. Булган аймаг нь шүлхийн голомттой учраас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөвшөөрлөөр шинжилгээ авч дээжийг холбогдох газарт хүргүүлжээ.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн Их-Уул суманд 26 зээр, Булган, Хөвсгөл аймгийн хил залгаа нутагт 7000 орчим зээр байгаа гэнэ. Хэдийгээр ховордсон ан амьтан дахин ирж байгаад талархаж үргээхгүй, айлгахгүй байх хэрэгтэй ч халдварт өвчний голомттой эсэхэд анхаарлаа хандуулах нь чухал гэдгийг Засаг дарга Л.Ганболд онцолж байлаа.

Б.Гантуяа