Хоёр Солонгосын цаначид хамтарсан бэлтгэл хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-31 13:05:40
СӨҮЛ. /ТАСС/. Өмнөд Солонгосын цаначид өнөөдөр БНАСАУ-д хүрэлцэн ирнэ. Тэд Умард Солонгосын тамирчидтай хамтран Канвондо муж дахь “Масикрён” цанын баазад Пёнчан-2018 олимпийн наадмын өмнөх бэлтгэл хийх аж.
 
Ёнхап агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын цанын багийн бүрэлдэхүүнд 45 хүн орсны дотор дагалдах хүмүүс болон сэтгүүлчид багтсан байна. Тэд өнөөдөр Кальма хотод захиалгат нислэгээр ирэх ба 2 дугаар сарын 1-нд буцна. Буцахдаа  олимпод оролцох Умард Солонгосын зарим тамирчныг авч явах юм.
 
Нислэгийн талаар Өмнөд Солонгосын тал АНУ-ын эрх баригчидтай тохиролцоонд хүрсэн байна. Учир нь, Умард Солонгосын нутаг дэвсгэрт нэвтэрсэн нисэх онгоцууд болон хөлөг онгоцуудыг АНУ-д 180 хоногийн хугацаанд нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийг АНУ-ын эрх баригчид гаргасан аж. Харин энэ удаагийн нислэг уг хоригт хамаарахгүй гэж талууд тохиролцсон байна.
 Э. Аянзаяа
Холбоотой мэдээ