Хууль зүйн салбарын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-01 16:25:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ХХЕГ-ын Спортын  танхимд  маргааш Хууль зүйн салбарын харьяа  улсын төсөвт, төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн, худалдаа болно.
Үзэсгэлэнд ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ болон бусад харьяа агентлаг, байгууллагын үйлдвэрийн газрууд барилга, барилгын материал, уул уурхай, тавилга, тамга тэмдэг, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ техник технологио танилцуулан, хэрэгцээт бараа, бүтээгдэхүүн иргэдэд худалдаалах юм.  Хил хамгаалах ерөнхий газрын спорт танхимд гарах үзэсгэлэнгээс та  10-17 цагийн хооронд сонирхсон бүтээгдэхүүнээрээ ч үйлчлүүлж болох юм байна. 

Ж.Батсайхан

 
Холбоотой мэдээ