Украинчуудыг суллахыг шаардсан олон нот бичгийг хүргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-01 17:05:26
КИЕВ. /ТАСС/. ОХУ-д шүүхээр шийтгэгдэн ял эдэлж байгаа украинчуудыг чөлөөлөхийг шаардсан 300 орчим нот бичгийг манай улсын ГХЯ Орост хүргүүлсэн билээ гэж Украины ГХЯ-ны  хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Марьяна Беца мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Дээрх тооны нот бичгүүдийг ОХУ руу хүргүүлсэн бөгөөд бид энэ талаар олон нийтэд байнга мэдээлэх болно” гэжээ.

“Донбасст хоёр талын олзлогдогсдыг харилцан солилцох үеэр Украинд баривчлагдан саатуулагдсан Оросын иргэдийг чөлөөлөөгүй. Учир нь тэднийг зөвхөн Орост ял шийтгэл эдэлж буй украинчуудаар солихоор төлөвлөж байгаа юм” гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд мэдэгдэж байсан юм.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэхдээ “ОХУ-ын Эрүүгийн хуулийн янз бүрийн зүйл заалтын дагуу ял шийтгэл эдэлж буй украинчуудыг олзлогдогсод гэж үзэхгүй учраас Минскийн тохиролцооны хүрээнд солилцох боломжгүй” гэжээ.  
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ