280 гэмт хэрэг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-22 14:13:00

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт энэ оны эхний 10 сард 280 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 35 хүн нас барж, 136 хүн гэмтэж бэртсэн байна.

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 836,2 сая төгрөгийн хохирол учирсны 81,3 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэгт 310 хүн холбогдон сэжиглэгдсэний жар орчим хувь нь согтуугаар болон бүлэглэж хэрэг үйлджээ. Нийт 547 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеэс далаад хувиар буурсан байна.

Сүхбаатар аймаг.  Г.Сүхээ

Холбоотой мэдээ