Хятадын батлан хамгаалах яам АНУ-ын мэдэгдлийг эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-05 13:52:34
БЭЭЖИН. /ТАСС/. Хятад улс цөмийн зэвсгийн тоо хэмжээгээ хэт их нэмэгдүүлж, цөмийн зэвсгийн нөөц нь аюултай хэмжээнд хүрсэн тухай АНУ-ын Засаг захиргаа мэдэгдсэнтэй холбогдуулан Хятадын эрх баригчид эсэргүүцлээ илэрхийлж байна хэмээн БНХАУ-ын БХЯ-ын албан ёсны төлөөлөгч Жэнь Гоцян мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Манай улс үндэсний батлан хамгаалах хууль ёсоо сахин энх тайвнаар хөгжих арга замыг тууштай баримталдаг. Бид ямар ч нөхцөлд түрүүлж цөмийн зэвсэг ашиглахгүй. Хамгийн их цөмийн зэвсгийн  нөөц эзэмшдэг улс бол АНУ. АНУ хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээсээ салж, Хятадын стратегийн төлөвлөгөөний талаар үнэн зөв үнэлэлт өгнө гэж бид найдаж байна” гэжээ.
 
“АНУ зэвсгээ хорогдуулж байхад Орос болон Хятад улс цөмийн зэвсгийн тоо хэмжээгээ нэмэгдүүлж байна” хэмээн өмнө нь АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли тус хоёр улсыг буруутгаж байсан юм.  
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ