Активын удирдлагын үйл ажиллагааг хэлэлцэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-23 14:51:17

Монголбанк, Азийн хөгжлийн банктай хамтран Олон улсын төрийн өмчийн активын удирдлагын форум зохион байгуулж эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус форумд Азийн хөгжлийн банк, БНХАУ, Тайланд, БНСУ-ын хөрөнгийн удирдлагын корпораци, БНСУ-ын хадгаламжийн даатгалын корпораци болон Сангийн яам, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, арилжааны банкуудын төлөөлөл оролцож байна. 

Форумаар активын удирдлагын үйл ажиллагааг санхүүгийн салбарын бүтэц, онцлог, хууль эрх зүйн орчинтой хэрхэн нийцүүлж нэвтрүүлэх вэ гэдэгт төвлөрөн ярилцаж байна. 

Дашрамд дурдахад Монголбанк санхүүгийн салбарын чанаргүй активыг хоёрдогч зах зээлд борлуулах, зөв зохистой удирдах, урт хугацаанд эл үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх бүтцийг бий болгоход анхаарч буй юм.

 Б.Заяа

Холбоотой мэдээ