Хужиртчуудад зүрх судасны өвчин зонхилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 16:26:38

Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч, Эрүүл мэндийг дэмжих жилийн аймгийн ажлын хорооны орлогч дарга О.Батжаргалаар ахлуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй баг Хужирт суманд ажиллалаа.

Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт сумын 1727 иргэн хамрагдаж, 1098 буюу 63,5%-д өвчлөл бүртгэгджээ. Тухайлбал отрын эмчийн үзлэгт хамрагдсан 287 иргэний 267 буюу 93 хувьд зүрх судас, хоол боловсруулах замын эмгэг, ЭХО-гийн эмчийн үзлэгт хамрагдсан 426 иргэний 218 буюу 51.1 хувьд элэгний үрэвсэл, түрүү булчирхайн шохойжилт, нойр булчирхай, цөсний хүүдийн үрэвсэл, Мэдрэлийн эмчийн үзлэгт хамрагдсан 236 иргэний 232 буюу 98.3 хувьд мэдрэлийн ёзоор ба сүлжээ, үелзэлт ба хөдлөцөт, захын мэдрэлийн тогтолцооны эмгэг, БЗДХ илрүүлэх шинжилгээнд хамрагдсан 531 иргэний 163 буюу 30.6 хувьд бэлгийн замаар дамжих халдварт өвчин, трихомониаз, заг хүйтэн, мөөгөнцөр, Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамрагдсан 157 иргэний 71 буюу 45.2 хувьд үрэвслийн болон үрэвсэлийн бус гаралтай эмгэг, Мэс заслын эмчийн үзлэгт хамрагдсан 37 иргэний 20-д мэс заслын шалтгаант эмгэг тус тус илэрч, БОЭТ-д 61, төрөлжсөн нарийн мэргэжлийн төвд 73 иргэнийг онош тодруулан эмчлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Энэ үеэр ЕБС-ийн үе тэнгийн сургагч 22, эрүүл мэндийн сайн дурын идэвхитэн 20 хүнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулж, 15 төрлийн эрүүл мэндийн гарын авлагыг тараасан байна.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ