Сар шинийн баяраар Дүүргийн нэгдсэн эмнэлэгт 324 хүүхэд ханджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2018-02-21 11:28:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг сар шинийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр 4, жижүүр эмч 20, дуудагдах эмч мэргэжилтэн 7, ажиллах эмч эмнэлгийн мэргэжилтэн 6 гэсэн бүрэлдэхүүнээр ажиллажээ.

Баярын өдрүүдэд хүлээн авахаар нийт 324 хүүхэд үйлчлүүлсний 88 нь хэвтэн эмчлүүлж, 236 хүүхэд зөвлөгөө авч гэрээр эмчлүүлэхээр буцсан байна. Баярын өдрүүдэд эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн зөрчил доголдол болон хүндрэлгүй ажилласан аж.
Холбоотой мэдээ