Банкны ажилтнуудын дунд шагайн наадгайн тэмцээн зохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 14:42:55
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй банкны нэгжүүдийн дунд шагайн наадгайн тэмцээнийг Монголбанкны хэлтсээс зохион байгууллаа.
2018 онд хамтран зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан энэ сарын 20-ны өдөр банкны нэгжийн ажилтнуудын дунд дээрх тэмцээнийг зохион байгуулсан байна. Тэмцээнд нийт 9 банкны 27 ажилтан ур чадвар, авхаалж самбаагаа сорин наадсанаас  Капитрон банкны Өмнөговь салбарын баг бусдыгаа манлайлж тэргүүн байрт шалгарсан бол дэд байрт Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбарын баг, гутгаар байрт Өмнөговь аймаг дахь Монголбанкны хэлтсийн баг тус тус шалгарлаа. 
Энэхүү арга хэмжээг банкны ажилтнуудын хамтын ажиллагааг өргжүүлэхээс гадна монголын уламжлалт ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ