Умард Солонгосыг паралимпийн тоглолтод оролцуулах талаар яриа хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-23 17:32:18
МОСКВА. /ТАСС/. Ирэх сарын 9-18-нд Пёнчан хотод болох паралимпийн тоглолтод Умард Солонгосын баг тамирчдыг оролцуулах асуудлаар хоёр Солонгос энэ сарын 27-нд яриа хэлэлцээ хийнэ. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.
  
Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр улсын төлөөлөгчдийн уулзалт хилийн шалган нэвтрүүлэх Пханмунжом боомтод болох аж. Өмнөд Солонгосыг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 3 хүн багтжээ.
 
Умард Солонгосын төлөөлөгчдийн өвлийн олимпийн наадамд оролцох зардал болох 2 сая 860 мянган ам.долларыг төлөх тухайгаа БНСУ өмнө нь мэдэгдэж байсан хэдий ч паралимпийн тоглолтын үеэр хүрэлцэн ирэх Умард Солонгосын төлөөлөгчдийн зардлыг даах асуудал одоогоор шийдэгдээгүй байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ