АНУ-ын Н2 визний талаар иргэдэд зориулсан мэдээлэл гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-02-27 18:13:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Консулын газраас өчигдөр “АНУ-ын Н2 визний хөтөлбөрт хамрагдах” сэдвээр форум зохион байгуулжээ. Улмаар форумд оролцсон байгууллагуудын мэдээллийг нэгтгэж иргэдэд зориулсан мэдээлэл гаргахаар болсон байна. 

Форумын үеэр АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ж.Спэлберг, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс, ХЗДХЯ-ны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, УПЕГ-ын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа, ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд нар мэдээлэл хийж, монгол иргэдийг Н2 виз хөтөлбөрт хамруулах боломжийг нэмэгдүүлэх, иргэдийг мэдээллээр хангах, Америкийн болон Монголын эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн чиг үүргийг тодорхойлох, хууль бус визийн зуучлалтай тэмцэх зэрэг асуудлаар санал солилцов. 

Форумд ХЗДХЯ, УПЕГ, ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албаны хүмүүс болон АНУ-д оюутан солилцоо, боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг компанийн төлөөлөл оролцов. 
Н.Туяа
Холбоотой мэдээ