Цөмийн зэвсэггүй болох тухай яриа хэлэлцээ хийхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-05 13:55:53
ТОКИО. /ТАСС/. Умард Солонгос одоогоор цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээс татгалзах тухай яриа хэлэлцээ хийх бодолгүй байгаа нь илэрхий гэдгийг Өмнөд Солонгосын эрх баригчид ойлгох ёстой хэмээн Японы Засгийн газар үзэж байна. Энэ тухай тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Умард Солонгост айлчилсан Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн хийж буй яриа хэлэлцээ нь Солонгосын  хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудалтай ямар ч холбоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Япон улс Умард Солонгосын асуудлаар АНУ болон Өмнөд Солонгостой нягт хамтран ажилласаар байх болно” гэжээ.  

Хоёр Солонгосын харилцааг сайжруулах хийгээд Умард Солонгос болон АНУ хоорондын яриа хэлэлцээг бэхжүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2 тусгай элчээ Умард Солонгос руу илгээж байгаа билээ. Айлчлалын үеэр Өмнөд Солонгосын төлөөлөгчид тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины захидлыг Умард Солонгосын удирдагчид дамжуулж, хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт хийх тухай Ким Жөн Уны саналыг хэлэлцэх төлөвтэй байгаа аж.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ