Угаартсан иргэний амь насыг авран хамгаалав

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2018-03-06 10:14:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багануур дүүргийн 5 дугаар хорооны Залуусын хэсэгт энэ сарын 4-ний шөнийн 02 цаг 10 минутад гал гарч байна гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн нэгдүгээр салааг очиход иргэн Э, Ц нарын гэр шатсан байдалтай байжээ. Аврагчид утаанд угаартсан  56 настай иргэн Д-г аварч, нийт 50 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан аж.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн нийт 32 алба хаагч, 3 автомашинтайгаар зургаан цаг гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэж, галыг бүрэн унтраасан аж.

Холбоотой мэдээ