“Музейн нээлттэй өдөр”-үүд үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-06 15:08:40
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Орон нутгийг судлах төв музейгээс “Музейн нээлттэй өдөр" арга хэмжээг 5 дахь өдрөө үргэлжлүүлж байна. Энэ хугацаанд аймгийн музейгээр 520 гаруй том хүн, 1200 гаруй хүүхэд багачууд, оюутан залуучууд зочилж музейн үзмэрүүдийг үнэ төлбөргүйгээр үзэж сонирхсон байна.
Ялангуяа өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хөдөө сумдаас ирсэн бүхий л тамирчин хүүхдүүд дасгалжуулагчийнхаа хамтаар аймгийн музейг үзэж сонирхжээ. Аймаг орон нутгийнхаа түүх дурсгал, үзэсгэлэнт байгаль, алдартай хүмүүсийн намтар зэрэгтэй холбоотой ховор нандин үзмэрүүдийг хүүхэд багачууд, ард иргэд үзэж сонирхон аймгийн музейгээр саатах өдрүүд долоо хоногийн хугацаатай үргэлжлэх аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ