"Мартын-8"-аар 176 согтуу жолоочийг илрүүлэн арга хэмжээ авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Замын цагдаагийн албанаас хийсэн хяналт шалгалтаар энэ сарын 7,8-нд нийт зам тээврийн осолтой холбоотой 897 дуудлагыг бүртгэсэн байна.
Эдгээр өдрүүдэд нийслэлд 34 хүн бэртэж гэмтсэний зургаа нь хүүхэд байв. Харин орон нутагт нэг хүний амь нас хохирсон хэрэг гарчээ.
Түүнчлэн өнгөрсөн хоёр хоногт өмнөх долоо хоногтой харьцуулбал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 58 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.
Өчигдөр л гэхэд 176 согтуу жолоочийг илрүүлэн арга хэмжээ авсныг ЗЦА-наас онцлов.
Ж.Батсайхан