Д.Трамп, Ш.Абэ нар худалдааны асуудлыг хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй ярилцах үеэрээ Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай энэ онд уулзах бодолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу АНУ-ын Япон улстай хийж буй худалдааны алдагдлыг бууруулах боломжийн талаар хэлэлцжээ. Энэ тухайгаа Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Умард Солонгосын удирдагчтай яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгааг Ш.Абэ уриалгахан хүлээн авлаа. Түүнчлэн Япон улсын АНУ-тай илүү үр дүнтэй худалдаа хийх боломжийн талаар бид ярилцлаа. Бид 100 тэрбум ам.долларын худалдааны алдагдалтай байгаа нь шударга бус явдал юм. Үүний учрыг олъё!” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.

Э.Аянзаяа