Улаангомд хоёр өдөр дарааллан цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-13-ны өдрүүдэд Улаангом, Сагил, Түргэн сумын нутаг дэвсгэрийг хамарч 10-15 см цас нэмж ороод байна. Энэ өглөөний байдлаар Улаангом 18 см, Сагил 25 см, Түргэн 29 см, Тэс 26 см, Хяргас 25 см цастай, Өлгий, Ховд, Наранбулаг, Завхан, Өмнөговь сум цасгүй, бусад сумд 1-14 см цастай байна.
Энэ сарын 17-ны шөнө нутгийн өмнө хэсгээр бага хэмжээний, 18-нд ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орох төлөвтэй байгаа аж. Иймээс малчид, тээвэрчид хол замд явахдаа анхаарал болгоомжтой байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас анхааруулж байна.
Улаангом суманд орсон цасыг Хот тохижилт, үйлчилгээний газрын цэвэрлэгээний машин цас орж эхэлснээс хойш 3 удаагийн давтамжтайгаар түрж, цэвэрлэн зайлуулаад байна. Цас орж байгаатай холбогдуулан замын халтиргаа гулгаа ч нэмэгдээд байгаа аж.

Б.Батхүү