Ачаа тээврийн автомашинуудад хяналт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас "Ачааны автомашины бүрэн бүтэн байдал, ачаа тээвэрлэлт" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Ачааны автомашинаар бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдэд тавих хяналтыг эрчимжүүлэх техникийн хувьд бүрэн бус эвдрэл гэмтэлтэй стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаа хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж зөрчил дутагдлыг арилгуулах, болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг авч байгаа ажээ.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон улсын чанартай авто зам, хот хоорондын болон хотын доторх замуудад хяналт шалгалтыг эрчимжүүлж илэрсэн зөрчлийг засуулж арга хэмжээ тооцон ажиллаж байгаа гэдгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад А.Эрдэнэзул мэдээллээ.
Тус аймгийн хэмжээнд 2016 оны сүүлээр 6500 гаруй ачааны тээврийн хэрэгсэл байгаа судалгаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 7000 орчим ачааны автомашин байгаа бөгөөд энэ сарын 19-ний өдрийг хүртэл ачааны автомашины бүрэн бүтэн байдал болон ачаа тээвэрлэлтэд хяналт шалгалт хийх ажээ.

Б.Гантуяа