Шилдэг татвар төлөгч байгууллагуудаа алдаршуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-25 14:32:22

Баянзүрх дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг шилдэг татвар төлөгч 30 байгууллагыг алдаршуулах зорилгоор өнөөдөр “Талархаж туг мандуулах ёслол”-ыг Офицеруудын ордоны өмнө байрладаг Скадрилын хөшөөний зохион байгуулав.

Уг арга хэмжээг анх удаа зохион байгуулж буй бөгөөд дүүргийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагаа нэр төртэй биелүүлж байгаа манлайлагч аж ахуйн нэгж байгууллагууддаа хүндэтгэл үзүүлж байгаагаараа онцлог аж.

Баянзүрх дүүрэгт 15 мянга 486 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс жил бүр тэргүүнийн 30 байгууллагыг шалгаруулдаг аж.

Баянзүрх дүүргийн 2015 оны манлайлагчаар тодорсон 30 аж ахуйн нэгж улс нийслэл, орон нутгийн төсөвт дунджааар 30 саяас нэг тэрбум гаруй төгрөгийн татвар төлжээ.

Уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХИС-ын захирал, хошууч генерал Я.Чойжамц зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ