Увс аймгийн ИТХ-ын хуралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 14:50:50

Увс аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдаан өнөөдөр өглөө эхэллээ.

Энэ удаагийн хуралдаанаар үндсэн 7 асуудлыг хэлэлцэхээр баталсан бөгөөд хурлын ирц 85.3 хувьтай байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд танилцуулсаны дараагаар Аймгийн ИТХ-аас 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх илтгэлийг тавьж хэлэлцүүллээ. Илтгэлтэй холбогдуулан зарим төлөөлөгчид асуулт асууж, санал бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, энэ онд төрийн одон медалиар хэчнээн хүнийг шагнав, ямар шалгуураар шагнал ирж байна, орон нутгийн өмч, хөрөнгөд бүртгэл хөтлөлт хэрхэн хийж эзэнжүүлэв, хурлын ажлын мэдээлэл сурталчилгааг хэрхэн явуулж байна зэрэг асуудлыг төлөөлөгчид асууж байлаа. Мөн төрийн албан хаагчдыг Ардчилсан засаглалын 1000 өдрийг сурталчлах ажилд оролцуулсан нь хууль эрх зүйд нийцэхгүй байна гэдэг асуудлыг төлөөлөгид гарган тавьж байлаа.

Увс аймгийн ИТХ-ын 2015 оны ажлын тайланг хэлэлцээд “хангалттай” гэсэн үнэлгээг төлөөлөгчид өглөө.

Дараагийн илтгэлийг аймгийн ГХБХБ-ын газрын дарга Д.Отгонболд тавьж хэлэлцүүлэх бөгөөд энэхүү илтгэлээр аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах юм.

Увс аймаг Б. Батхүү

Холбоотой мэдээ