Газар хөдлөлтийн улмаас сургуулийн барилгын хана цуурчээ

Монголын мэдээ | Нийгэм
mn_tuul@montsame.mn
2018-03-16 10:41:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар сумын төвөөс зүүн зүгт 5 км-т, Ө-48052/00, У-101045/00 өчигдөр 02:14 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас Онцгой байдлын байгууллага нөхцөл байдлыг хоёр ч удаа тодруулахад, “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, одоогоор учирсан хохирол байхгүй” хэмээн мэдээлж байсан юм. Гэвч тус сумын Ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийн 3 давхар барилгын хана цуурсан, нэгдүгээр давхрын цонхны шил хагарсан тухай мэдээллийг сургуулийн захирал Д.Болор-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн аж.
Б.Туул
Холбоотой мэдээ