Хятад улс шинэ үеийн Long March-5 пуужин хөөргөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ шинэ үеийн “Long March-5В” зөөгч пуужингаа 2019 оны зургаадугаар сард хөөргөхөөр төлөвлөж байна гэж Хятадын сансар огторгуйн шинжилгээ судалгаа болон технологийн корпорациас даваа гарагт мэдээлжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, “Long March-5” зөөгч пуужингийн загварыг сансрын станцын үйлчилгээний ажилд бэлтгэх туршилтын үе шат эхэлсэн байна.
Уг зөөгч пуужингийн өндөр нь 53,7 метр, голч нь 5 метр, хөөргөх хөдөлгүүрийн голч нь 3,35 метр бөгөөд хөөрөх жин нь 837 тонн ажээ.
Шинэ үеийн зөөгч пуужин нь 22 тонн гаруй ачааг дэлхий орчмын тойрог замд тээвэрлэн хүргэх хүчин чадалтай ба энэ нь өмнөх үеийн “Long March” зөөгч пуужингуудаас нэлээд их юм байна.
Н.Мишээл