Сирийн Зүүн Гутаг олон дайнчин орхин явжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-26 14:50:01
МОСКВА. /ТАСС/. "Фейлак ар-Рахман" бүлэглэлийн дайнчид болон гэр бүлийнх нь гишүүд болох бараг 5,5 мянган хүн Сирийн Зүүн Гутаг орхин явжээ.

Оросын сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэн зохицуулах төвийн удирдлага  "Фейлак ар-Рахман" бүлэглэлийн удирдагч нартай тохиролцоонд хүрсний дүнд өчигдөр Зүүн Гутагаас тус бүлэглэлийн дайнчдыг гэр бүлийнх нь гишүүдийн хамт гаргасаар байжээ. Өчигдөр 5453 хүн хүмүүнлэгийн коридороор дамжин Зүүн Гутагаас гарсан байна.

Түүнчлэн Зүүн Гутагийн Хараста суурингаас 4979 дайнчийг гэр бүлийнх нь гишүүдийн хамт гаргажээ.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ