УИХ-ын Хаврын чуулган ирэх пүрэв гарагт нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-31 16:59:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5 буюу ирэх пүрэв гарагт 10.00 цагаас нээлтээ хийнэ. 

УИХ-ын Хаврын ээлжит чуулганы нээлтийн өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах аж. Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр, Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. 

Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн чуулганы эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт” сэдвээр мэдээлэл хийх юм байна. 
Н.Туяа 
Холбоотой мэдээ