Багануур хотын Захирагч өнөөдөр тангараг өргөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-27 09:00:51

Нийслэлийн дагуул хот Багануурын Захирагч Н.Тавинбэх өнөөдөр 14.00 цагт тангараг өргөж, ажлаа хүлээж авна.

Энэ оны 10 дугаар сарын 18-нд болсон Багануур хотын Захирагчийн сонгуульд Н.Тавинбэх 57.72 хувиар ялалт байгуулсан билээ..

Н.Тавинбэх нь 1995 онд ШУТИС -ийн цахилгааны инженерийн ангийг төгссөн бөгөөд 1995-2013 он хүртэл “Багануур Зүүн - Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д гүйцэтгэх захирал хүртэлх албан тушаалд ажиллаж, 2008-2012 онд МАН-аас сонгогдож, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Мөн 2013 оноос өнөөг хүртэл “Багануур энерги” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ